ТОДРУУЛГА: Чингис хаан банк НДС-ийн 25 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулна ТОДРУУЛГА: Чингис хаан банк НДС-ийн 25 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОДРУУЛГА: Чингис хаан банк НДС-ийн 25 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулна

2022 оны 5 сарын 05

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 10-р сарын 22-ны өдрийн захирамжаар 101,7 тэрбум төгрөгийг Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын санд гаргуулах шийдвэр гарснаас 99 тэрбум төгрөгийн өглөгтэй үлджээ.

Тиймээс НДЕГ нь нэхэмжлэлийн шаардлагыг яаралтай хангуулахаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байна.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Чингис хаан банк өөрийн хөрөнгөнд байгаа хүнсний агуулахыг борлуулж 25 тэрбум төгрөгийг  борлуулалтын орлогоосоо НДС-д шууд төвлөрүүлэхээр болжээ.

Мөн томоохон зээлдэгч нарын зээл төлөлтийн орлогыг НДС-д богино хугацаанд шууд төвлөрүүлэх гэрээ байгуулсан байна.

Ингэснээр НДЕГ нь  Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татах, бүрэн барагдуулах юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636723
0 эможи

Зочин
2022-05-08 07:54
Ингэж ТАРХИ угаах хэрэг байна уу .Өрөө ХУРДАН аваачжээ.
Зочин
2022-05-07 13:01
Тэр агуулах хэнд хэрэгтэй юм бэ.Бухын төмсөг харсаар турж үхсэн үнэгний үлгэр болно.
НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up