Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны мөн үеэс 14.2 ХУВИАР ӨСЛӨӨ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны мөн үеэс 14.2 ХУВИАР ӨСЛӨӨ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны мөн үеэс 14.2 ХУВИАР ӨСЛӨӨ

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна.

Мөн төвийн бүсэд 2022 оны 2 дугаар сард хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 14.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 18 хувь
  • Мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь,
  • Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.9 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.5 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 11.1 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 15.0 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 13.1 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ 21.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 2 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 3.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
635363
1 эможи

Mongol irgen
2022-03-16 12:46
Heleed yah aimar bnle neg hel budaa ghed l 4500 bnle 1 sh modon chiher 350 gej bnle terheer yu osohoo medj bga bz mah 14500 gj bnle
keyboard_arrow_up