Хөгжлийн Банканд 48 хоногт 78.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ Хөгжлийн Банканд 48 хоногт 78.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн Банканд 48 хоногт 78.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

2022 оны 3 сарын 10

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээллээ.

Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 буюу 78.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

зураг

 

Зээлийн ангиллаар авч үзвэл

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15.5 тэрбум,
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47.23тэрбум,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16.14 тэрбум төгрөг тус тус төлөгдсөн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус банкны захирал гүйцэтгэх захирал Н.Мандуул 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнийг мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш 30 орчим тэрбум төгрөг нэмж төлөгдсөн байна. Эргэн төлөлтийн дийлэнх нь "Анхаарал хандуулах" ангиллын зээл байна.

Хөгжлийн Банкны зээлүүдийн төлөвийг ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635202
0 эможи

keyboard_arrow_up