Төрийн банк “Үндэсний давхар даатгал”-тай хамтран малчид болон дундаж орлоготой иргэдийг дэмжин ажиллана Төрийн банк “Үндэсний давхар даатгал”-тай хамтран малчид болон дундаж орлоготой иргэдийг дэмжин ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк “Үндэсний давхар даатгал”-тай хамтран малчид болон дундаж орлоготой иргэдийг дэмжин ажиллана

2022 оны 2 сарын 25

Төрийн банк нь "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна.

Дээрх зорилтын хүрээнд Төрийн банк, “Үндэсний давхар даатгал” ХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Тус хамтран ажиллах санамж бичигт “Төрийн банк нь Үндэсний давхар даатгал ХК-тай хамтран дундаж орлоготой иргэд болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, эрсдэлээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэйгээр хүргэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх” талаар тусгажээ.

Мөн дээрх ажлын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хүрээнд мэдлэг мэдээллийг малчдад хүргэж, эрсдэлээс хамгаалж санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх юм.

Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг Төрийн банкны хувьд харилцагчдын ихэнх хувийг малчид болон орон нутагт бизнес эрхлэгчид эзэлдэг. Дээрх хөтөлбөрүүд хэрэгжсэнээр малчид болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, санхүүгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг өсгөхөд бодитой хувь нэмэр болно хэмээн Төрийн банкны зүгээс үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634853
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up