Экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ Экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

2022 оны 2 сарын 23

Arslan.mn

Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл болон Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран 2022 онд Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо өчигдөр зарлалаа.

Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх юм.

Мөн нэг ААН 20-300 сая төгрөг, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой аж.

Түншлэлийн хөтөлбөрийн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан " Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Дэлхийн Банктай хамтарч экспортын төсөлд ажилласнаар аж ахуйн нэгжүүдэд олон боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдэд тавьдаг байсан хуучин шаардлагуудыг багасгасан. Жишээлбэл, сүүлийн хоёр жилийн дундаж орлого нь 150 сая төгрөгөөс дээш байж энэхүү хөтөлбөрт оролцдог байсан бол үүнийг 50 сая төгрөг болгон буурууллаа. Мөн заавал хоёр жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэсэн шаардлагыг нэг жил болгосон.

Тавигдах шаардлагыг нь бууруулан, өгөх боломжийг нь ихэсгэлээ. Хоёрдугаарт, энэ сонгон шалгаруулалт ил явагдаж, богино хугацаанд шийдвэрлэгдэнэ. Мөн хэд хэдэн субъектийн хамтарсан болон тус тусдаа өгсөн үнэлгээний нийлбэрийн дагуу шийдвэр гарна. Тийм учраас нэг хүнээс хэт хамааралтай биш олон субъектын салбарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ, мэргэжлийн холбоодын дуу хоолой үүнд илүү хүчтэй оролцоотой байх боломж гарч ирнэ."гэв.

Экспортыг дэмжих Түншлэлийн хөтөлбөрт хамрагдах ААН-д тавигдах шаардлагад 12 ба түүнээс дээш cap үйл ажиллагаа явуулсан, жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх, ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй гэсэн шаардлагыг тавьж буй юм.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээн, pimis.edp.mn цахим системд нэвтэрч, ерөнхий мэдээлэл, шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх баримт бичгээ өгнө. Мөн экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас, төслийн бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, мэдээлэл авах аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634754
1 эможи

DR RUH
2022-02-24 23:26
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
ard
2022-02-23 11:42
хуцдаг хулгаачууд хэвиин зүгэээр ажиллаж байгаа кампаниуудаа далимдуулж хулгаа дээрэм хииихэээзогсоо монголоор дүүрэн ядуусууд байнамалуудаааа
keyboard_arrow_up