Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж,  АТГ-т талархал илэрхийлэв Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, АТГ-т талархал илэрхийлэв
11 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, АТГ-т талархал илэрхийлэв

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93,8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдөж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Хөгжлийн банкнаас ирүүллээ.

Авлигатай тэмцэх газартай Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс нэр бүхий 12 зээлийн чанаргүй активыг төлүүлэх асуудлаар 2026 оны хоёрдугаар улирлаас хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Энсада истерн” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Зэст өндөр” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Мондулаан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс гурилын үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт, 23 үл хөдлөх хөрөнгө, 1 газар, 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг барьцаа хөрөнгийг Хөгжлийн банкны өмчлөл, бүртгэлд шилжүүлэн авчээ. Дээрхээс гадна Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр муу зээлдэгч “НВЦ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл өр төлбөр болох 43,1 тэрбум төгрөгийг барагдуулах ажиллагааны хүрээнд 13 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 38,8 тэрбум төгрөгөөр тооцож 4,3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тохиролцсон болохыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнгээс албан бичгээр мэдэгдэж, талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671462
0 эможи

Mash zuv shu bid nariin tatvariin mungiig olj irsen n tun taatai medee bn shu
2026-11-11 20:02
Mgl ulsiin irgen
keyboard_arrow_up