Хөгжлийн банк Дэлхийн банктай хамтран санхүүжилтийн шинэ платформ бий болгоно Хөгжлийн банк Дэлхийн банктай хамтран санхүүжилтийн шинэ платформ бий болгоно
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банк Дэлхийн банктай хамтран санхүүжилтийн шинэ платформ бий болгоно

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк Дэлхийн банктай хамтран санхүүжилтийн платформ бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр талын төлөөлөл энэ сарын 03-ны өдөр уулзаж, хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Дэлхийн банкнаас Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөвлөмж өгч, банкны засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлэх зорилт тавьж байгаа юм.

Талууд дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхдээ Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамтай нягт хамтран ажиллана.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671376
0 эможи

keyboard_arrow_up