МОНГОЛБАНК: Зээлээ төлөхөд хүндрэлтэй иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 48 САР ХҮРТЭЛ СУНГАХ шийдвэр гаргалаа МОНГОЛБАНК: Зээлээ төлөхөд хүндрэлтэй иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 48 САР ХҮРТЭЛ СУНГАХ шийдвэр гаргалаа
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

МОНГОЛБАНК: Зээлээ төлөхөд хүндрэлтэй иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 48 САР ХҮРТЭЛ СУНГАХ шийдвэр гаргалаа

2026 оны 11 сарын 03

Arslan.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд хэрэглээний зээлийн хугацаа болон өр, орлогын харьцааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал,  санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн цалин, тэтгэвэр, малчны болон автомашины зээл зэрэг холбогдох зохицуулалтад хамаарах хэрэглээний зээлийн хугацааг нэмэлт зээл олгохгүйгээр нийт 48 сар хүртэл сунгах боломж бүрдэх юм.

Ингэснээр иргэд одоо байгаа зээлийнхээ төлөх хугацааг уртасгаж, сар бүр төлөх мөнгөн дүнгээ бууруулах боломжтой.

Одоогийн зохицуулалтаар өр, орлогын харьцаа болон зээлийн хугацаанд тавьсан хязгаарлалт нь зээлийн бүтцийн өөрчлөлтөд мөн үйлчилдэг. Үүний улмаас санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, сар бүр төлөх төлбөрийг бууруулах боломж хязгаарлагдмал байжээ.

Монголбанкны мэдээлснээр 2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбарт зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагийн 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.

Түүнчлэн өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн нь 2025 оны есдүгээр сарын 6.4 хувьтай дүйж буй.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671358
1 эможи

Шинэбаяр
2026-11-03 20:09
Дансаа хаалгасан хүн болох бол уу
МОНГОЛ БАНК ТАТАН БУУГД !!!
2026-11-03 16:18
Монгол банк үргэлж буруу шийдвэр гаргаж байх юм. Иргэд олон жил зээл төлөхөөс илүү хурдан төлж дуусаад зээлийн дарамтгүй амьдрахыг хүсч байна. Арай бага хүүтэй зээлээ төлөхийн тулд болон нэмэлт санхүүгээ шийдэхийн тулд өндөр хүүтэй зээл бидэнд тулгаж улам ядууруулж байна. Манжийн үед зээлж байсан хүүнээс өндөр хүүтэй зээлийг ард иргэдэд өгч байна. Банкны зээлийн шалгуурыг өндөр, зээлийн хэмжээг бага тогтоож байгаа нь ББСБ-уудын өндөр хүүтэй зээлийг иргэдэд шахах нөхцөл болоод байна. МОНГОЛ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГО -оо зөв тодорхойлж инфляци барих үндсэн үүрэгтэй. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ГАДНЫ ЗААВАРЧИЛГАА -гаар мөнгөний бодлогоо унагаж ард иргэдийг үргэлж ядуу амьдруулж МОНГОЛ ХҮН эх орондоо амьдрах боломжгүйд хүргэж байна.
Ganaa
2026-11-03 16:08
Өндөр хүүтэй хэрэглээний зээлийг бүр их мөнгө төлж дуусга гэж байгаа юм байна л даа
Tamir
2026-11-03 15:46
Or orlogoo 70/30 bolgoj hugatsagaa 48 saraar bolgoh ym bol ediinzasag hvmvvs ondor hvvtei app haaj achaa ni hongorj sanhvvgiin hudaldan awah chanar osh ym boluul gj bodoj bn zeel awjad vneheer hetsvv bgaa mon niigmiin daatgal tolj bgaagiin dawuu erhee vneheer edelj chadkuuu amidarliin t wsjin buursaar l bn bvh irgeded chiglesen shiid doiriwtoihn shg bodit vr dvn l hvleej suuna
keyboard_arrow_up