Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
10 сарын 27, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

Төрийн банк болон "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨХХК-ийн удирдлагууд зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн төрийн өмчийн орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх төрийн бодлогын хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичигт талууд “иргэдийн орлогод нь нийцсэн, чанартай орон сууцаар хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар” тусгажээ.

Тухайлбал, төрийн өмчийн орон сууцны хөтөлбөрт хамрагдсан иргэд төлбөрөө нэг цэгийн, хялбар шийдлээр төлөх боломжийг бүрдүүлэх, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллах юм.

Санамж бичигт, Төрийн банкны Бизнес хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир, Төрийн банкны Цахим банкны газрын захирал Н.Энх-Амгалан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Хөрөнгийн удирдлага, ашиглалтын газрын дарга Ц.Ууганбаяр нар гарын үсгээ зурж баталгаажуулсан юм.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671225
0 эможи

keyboard_arrow_up