Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
10 сарын 13, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

2026 оны 10 сарын 13

Arslan.mn

Төрийн банк харилцагчдадаа эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчныг дэмжих зорилгоор “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банкны харилцагчид “Ногоон орон сууцны зээл”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл”-д  хамрагдах боломжтой. Мөн  Төрийн банкны “Хаус” хугацаатай хадгаламж эзэмшигчид тус компанийн хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” төслөөс орон сууц худалдан авахдаа 1 м.кв талбайн борлуулалтын үнээс 3-5 хувийн хөнгөлөлт эдлэх зэрэг таатай нөхцөлүүд бүрдэж байна.

“Бодь Цогт групп” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” хотхоны төсөл нь амины орон сууц, 12 блок бүхий нийт 1,056 айлын орон сууцнаас гадна худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм.

Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, "Итгэл төгс ногоон ирээдүй"-г түүчээлэгч Төрийн банкны хувьд харилцагч, зээлдэгчдэдээ санхүүгийн илүү өргөн боломжийг олгохыг зорьдог. Энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй орон сууцаар хангах, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаар, хөрсний бохирдлыг бууруулах тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671044
0 эможи

keyboard_arrow_up