Монголбанк, Хөгжлийн банк тэргүүтэй банкны салбарынхан 600 гаруй МОД ТАРЬЖЭЭ Монголбанк, Хөгжлийн банк тэргүүтэй банкны салбарынхан 600 гаруй МОД ТАРЬЖЭЭ
10 сарын 12, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монголбанк, Хөгжлийн банк тэргүүтэй банкны салбарынхан 600 гаруй МОД ТАРЬЖЭЭ

2026 оны 10 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр манай улсын банкны салбарт нийтдээ 16 мянган хүн ажиллаж байна. Банкны салбарынхан хамтран Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 2030 он гэхэд 50 сая мод тарьж ургуулах амлалт авч, амлалтаа ажил хэрэг болгохоор ТЭРБУМ МОД САН-г 2022 онд байгуулсан.  

Тэрбум мод сан нь өнөөдрийн байдлаар үндсэн 5 чиглэлээр 118 төслийг санхүүжүүлэн, 8,8 сая модыг тарьж ургуулж байна.

зурагТэгвэл “Алтан намар-мод тарих улирал”-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ойн сан, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, улмаар мод үржүүлгийн газар, мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, мод тарих ажлыг олон нийтэд сурталчлан, экологийн боловсрол олгох зорилгоор Банкны салбарынхан уламжлал ёсоор энэ намрын мод тарих аянд нэгдлээ. 

зурагзурагЭнэ намрын мод тарих үндэсний өдрөөр Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хасбанк, Капитрон Банк, Ариг банк, Богд банк, М банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк, ТоС Холбоо, МНСК, Банк санхүүгийн академи зэрэг байгууллагуудын төлөөлөл гээд нийт 400 гаруй ажилтан Олон улсын цэцэрлэгт хүрээлэн буюу (International Garden of Mongolia)-д мод тарилаа.

Зохион байгуулагчаар Тэрбум Мод Сан, Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран ажиллалаа. Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилттэй тэмцэх хамгийн энгийн үр дүнтэй арга бол зөв модыг, зөв газарт, зөв технологиор тарих бөгөөд Тэрбум мод сангаас 2024 оны хавраас эхлэн Банкны салбарынхан IGM дээр 6 дахь удаагаа бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулж, энэ удаад ойн санг 600 гаруй модоор баяжууллаа.

зураг

зураг

 

зураг

 

Банкны салбарынхны тарьсан модыг Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн ойжуулалтын мэргэжлийн баг гурван жилийн хугацаанд арчилгаа, хамгаалалтыг нь хариуцна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай 44 дүгээр зарлигийн дагуу жил бүрийн хавар болон намар мод тарихаар тогтсон.

Тэрбум мод сан нь ойн салбарт шинэ жимийг тод гаргаж, мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах улмаар цөлжилттэй тэмцэхээр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа төслүүд нь гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодит өөрчлөлтийг ард иргэдийн амьдралд авчирч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намрын мод тарих улирлын нээлтийн үеэр Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд ажиллах үеэрээ онцлон тэмдэглэж, банкны салбарынханд тусгайлан талархал илэрхийлж байсан юм.

Улсын хэмжээнд  Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 148 сая модыг тарьж, тарьц суулгацын мөн ийм хэмжээний нөөц бүрдүүлжээ.

зурагзурагзурагзураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671022
0 эможи

keyboard_arrow_up