Хөгжлийн банк намрын МОД ТАРИХ аянд нэгдлээ Хөгжлийн банк намрын МОД ТАРИХ аянд нэгдлээ
10 сарын 09, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банк намрын МОД ТАРИХ аянд нэгдлээ

2026 оны 10 сарын 09

Arslan.mn

Хархорум хотын бүтээн байгуулалттай танилцах арга хэмжээний хүрээнд энэ сарын 07-ны өдөр Олон үндэстэн – Нэгдмэл эв санаа уриатай “Намрын мод тарих аян”-ыг эхлүүллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй уг аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох яамдын удирдлагууд, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин нар оролцож, Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Хархорум хотод 500 мянган хүн ам оршин суухаар төлөвлөн хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламжтай байхаар тооцоолсон бөгөөд 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж, ургуулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, зэвсэгт хүчин, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, банк санхүү, ойн аж ахуй, модны салбар байгууллагууд хамтран нийт 900 мянган мод тариад байгаа юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671007
0 эможи

keyboard_arrow_up