Хөгжлийн банк Киргизстан Улсын Хөгжлийн банктай ХАМТРАН ажиллана Хөгжлийн банк Киргизстан Улсын Хөгжлийн банктай ХАМТРАН ажиллана
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банк Киргизстан Улсын Хөгжлийн банктай ХАМТРАН ажиллана

2026 оны 9 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк Киргизстан Улсын Хөгжлийн банктай урт хугацааны, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг энэ сарын 28-ны өдөр байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал олон улсын санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх үүсвэр татах болон төсөл хөтөлбөрийн санхүүжилт, банкны дижитал шилжилт, технологи, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож хамтран ажиллана.

Энэхүү санамж бичиг нь хоёр улсын хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын төсөл, хөтөлбөрийг дэмжих суурь болохыг талууд онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670906
0 эможи

keyboard_arrow_up