Улаанбаатар хотноо “Fitch on Mongolia-2026” форумыг боллоо Улаанбаатар хотноо “Fitch on Mongolia-2026” форумыг боллоо
09 сарын 23, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбаатар хотноо “Fitch on Mongolia-2026” форумыг боллоо

2026 оны 9 сарын 23

Arslan.mn

“Fitch Ratings” олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо “Fitch on Mongolia-2026” форумыг зохион байгууллаа.

Форумын хүрээнд өрнөсөн “Navigating the Capital Markets: Insights and Strategies” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин оролцож, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн байдал, үүнд Хөгжлийн банкны оролцоо, боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.

Мөн олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, олон улсын санхүүжилтийн орчин, өрийн зах зээлийн төлөв, санхүүжилтийн шинэ боломж болон зах зээлд оролцох стратегийн талаар санал солилцсон юм.

Хөгжлийн банкны хувьд олон улсын хөрөнгийн зах зээлээс урт хугацаатай, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр татах, санхүүжилтийн сувгаа төрөлжүүлэхийн зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд цаашид анхаарч ажиллах боломжийг онцлов.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670797
0 эможи

keyboard_arrow_up