Хөгжлийн банк: Дотоодын зах зээлд бондын хөтөлбөрийг эхлүүллээ Хөгжлийн банк: Дотоодын зах зээлд бондын хөтөлбөрийг эхлүүллээ
09 сарын 04, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банк: Дотоодын зах зээлд бондын хөтөлбөрийг эхлүүллээ

2026 оны 9 сарын 04

Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийг үе шаттайгаар гаргахаар боллоо.

Хөтөлбөрийн эхний транч болох 100 тэрбум төгрөгийн бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр санал болгохоор товлоод байна.

Уг бонд нь дараах давуу талыг олгож байна. Үүнд:

  • Орлогын албан татвараас чөлөөлнө;
  • Төв банкнаас санхүүжилт олгоход барьцаалах хөрөнгийн жагсаалтад багтсан;
  • Үнэт цаасны эрсдлээр жигнэх хувь “0” байна;
  • Түргэн борлогдох хөрөнгийн жагсаалтад бүртгэлтэй.

Хөгжлийн банк дотоодод зарлаж буй энэхүү бондын хөрөнгөөр үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670521
0 эможи

keyboard_arrow_up