Хөгжлийн банк: Гэр хорооллын өрхүүдийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга замыг хэлэлцлээ Хөгжлийн банк: Гэр хорооллын өрхүүдийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга замыг хэлэлцлээ
08 сарын 24, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банк: Гэр хорооллын өрхүүдийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга замыг хэлэлцлээ

2026 оны 8 сарын 24

Arslan.mn

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны хөтөлбөрт багтсан “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2026.08.24) боллоо.

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин оролцож, “Нарны илч” санаачилгын хэрэгжилт, ногоон санхүүжилтийн боломж болон цэвэр халаалтын шилжилтийг эрчимжүүлэх хамтын ажиллагааны талаар саналаа хуваалцлаа.

Монгол Улс дэлхийн агаарын бохирдол өндөртэй орнуудын нэг бөгөөд өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхийн нүүрс түлдэг уламжлалт зуухнаас ялгарах утаанаас бий болдог. Өрхүүд дулааны хэрэгцээгээ хангахын тулд нүүрсний хэрэглээнээс өндөр хамааралтай хэвээр байна.

Arslan.mn

Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсын Хөгжлийн банк болон НҮБ-ын Капитал хөгжлийн сан (UNCDF)-тай хамтран гэр хорооллын нүүрсэнд суурилсан халаалтыг цэвэр, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй халаалтын шийдлээр үе шаттайгаар солих шинэлэг бодлого, санхүүжилтийн арга хэрэгслийг хөгжүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хэрэгжиж буй “Нарны илч” санаачилга нь төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан Улаанбаатар хотын гэр хорооллын 10,000 хүртэлх айл өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх зорилготой юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670359
0 эможи

keyboard_arrow_up