Төрийн банк PCI DSS 4.0.1 стандартыг 12 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа Төрийн банк PCI DSS 4.0.1 стандартыг 12 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа
08 сарын 21, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төрийн банк PCI DSS 4.0.1 стандартыг 12 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

Төрийн банк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын хамгийн сүүлийн үеийн PCI DSS 4.0.1 (Payment Card Industry Data Security Standard) стандартын баталгаажуулалтын шаардлагыг амжилттай хангаж, сертификатаа албан ёсоор гардан авлаа.

Баталгаажуулалтын аудитыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кибер аюулгүй байдлын компани SISA гүйцэтгэж, аудитын үр дүнд Төрийн банк нь PCI DSS 4.0.1 стандартын холбогдох шаардлагуудыг бүрэн хангаж байгааг баталгаажуулсан юм.

Бид салбартаа, PCI DSS 2.0 хувилбараас эхлэн өнөөгийн хамгийн сүүлийн үеийн 4.0.1 хувилбар хүртэл 12 жилийн турш тасралтгүй уг стандартын шаардлагыг ханган ажиллаж байгаагаараа тэргүүлж байна. Энэ амжилт нь харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж ирсэн бодлого, тогтолцоо, тогтмол сайжруулалтын үр дүн юм. Төрийн банкны харилцагчид олон улсын аюулгүй байдлын стандартыг хангасан төлбөрийн картаар дэлхийн хаана ч аюулгүй, найдвартай төлбөр тооцоогоо хийж байна.

Төрийн банк цаашид ч харилцагчдын санхүүгийн мэдээллийг хамгаалах, цахим аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр технологийн шинэчлэл, хөгжүүлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлнэ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670327
0 эможи

keyboard_arrow_up