Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа
06 сарын 26, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа

2026 оны 6 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк нь энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа. Энэ нь Хөгжлийн банкны 2018 оноос хойш олон улсын зах зээлд арилжаалсан анхны нээлттэй хэлбэрийн бонд юм.

Банк олон улсын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд Хөгжлийн банкны гаргахаар зорьсон бондын захиалга 5.3 дахин давсан байна.

Энэхүү бондын амжилттай арилжаа нь олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банканд, тэр дундаа банкны урт хугацааны хөгжлийн стратеги, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, оновчтой удирдлагад итгэл хүлээлгэж байгааг харуулж байна. Ингэснээр Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлд эзлэх байр суурийг шинэ түвшинд аваачсан төдийгүй цаашид эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал алхам боллоо.

Хөгжлийн банкны энэ удаагийн бондын хүү нь Монгол Улсын засгийн газрын бондын хүүгээс 0.95% өндөр буюу Засгийн газартай хамгийн ойрхон хүүтэй гарсан Засгийн газрын баталгаагүй бонд боллоо. Энэ нь дан ганц Хөгжлийн банканд төдийгүй Монгол Улсын бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудын олон улсын зах зээлд бонд гаргах зардлыг бууруулж, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх үүд хаалгыг нээсэн чухал үйл явдал юм.

Хөгжлийн банк нь татан төвлөрүүлсэн тус эх үүсвэрийг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний эдийн засгийн өсөлтөд ач холбогдол бүхий стратегийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглана. Цаашид Хөгжлийн банк нь эрх зүйн орчноо сайжруулж, засаглалыг бэхжүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг батжуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлооход хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669619
0 эможи

keyboard_arrow_up