Б.Билэгтогтох: Хөгжлийн банк улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэдэг Б.Билэгтогтох: Хөгжлийн банк улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэдэг
06 сарын 22, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Билэгтогтох: Хөгжлийн банк улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэдэг

2026 оны 6 сарын 22

Arslan.mn
Монгол Улсын Хөгжлийн банкны 15 жилийн ойг тохиолдуулан "Бидний нэг" цуврал ярилцлагын энэ удаагийн дугаартаа Санхүүгийн төлөвлөлт, тайлангийн хэлтсийн захирал Б.Билэгтогтохыг урилаа. Тэрбээр ажлын гараагаа Хөгжлийн банкны санхүүгийн эрсдэлийн мэргэжилтнээс эхэлж, өдгөө байгууллагадаа 11 дэх жилдээ ажиллаж буй мэргэшсэн санхүүч юм. Түүний ажил, мэргэжлийн замнал, Хөгжлийн банкны үүрэг, ирээдүйн талаарх бодол болон хувийн сонирхлын талаар ярилцлаа.

 - Ярилцлагаа таны мэргэжил болоод Хөгжлийн банкнаас ажлын гараагаа хэрхэн эхэлсэн талаар эхлүүлье?

Би Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийг төгссөн. Сурагч байхаасаа банк, санхүүгийн мэргэжил эзэмшиж, банкны салбарт ажиллах хүсэлтэй байлаа. Тиймээс АНУ-ын Сент-Чарльз хотод байрлах Линденвурын их сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж, 2014 онд төгссөн. Тухайн үед Хөгжлийн банк шинээр байгуулагдсан, дэд бүтцийн болон бусад салбарт хөгжлийн санхүүжилт олгодог талаар сонссон юм. Их сургуулиа төгсөж, Монголдоо буцаж ирээд Хөгжлийн банканд санхүүгийн эрсдэлийн мэргэжилтнээр ажилд орж байлаа.

Ажилд ороод мэргэжил, хувь хүний хувьд олон сорилттой тулгарч байсан. Банкнаас гарч буй шийдвэрүүд, гэрээ хэлцлүүд өндөр дүнтэй байдаг учраас алдаагүй, хариуцлагатай ажиллах ёстойг ухамсарлаж байсан. Хөгжлийн банканд ажиллаж байгаа энэ хугацаандаа банк, санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чиглэлээр туршлага хуримтлуулж байна. Банкны хүний нөөцийн бодлогын хүрээнд 2020 онд БНХАУ-ын Фудан их сургуулийн Эдийн засгийн сургуульд санхүүгийн магистрын зэргийг хамгаалж, өнөөдрийг хүртэл 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.

Arslan.mn

-Хөгжлийн банкны зорилго, нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөг та юу гэж боддог вэ?

Арилжааны банктай харьцуулахад үйл ажиллагааны цар хүрээ, санхүүжилтийн зорилтод салбар, нийгэм, эдийн засагт үзүүлж буй цар хүрээ нь өөр, онцлог байсан нь сонирхолтой санагдсан учраас Хөгжлийн банканд ажиллахыг сонгож байлаа.

Манай банк өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт нийт 810.0 орчим тэрбум төгрөг, авто зам болон инженерийн дэд бүтцэд 1.2 их наяд төгрөг, төмөр замын төслүүдэд 380.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Энэ тоо цаашид өсөж, Хөгжлийн банк улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэдэг. Мэдээж Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болон харилцагчдын бүтээн байгуулалт, бизнес нь амжилттай хэрэгжиж, нийгэм, эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаа нь манай хамт олонд хамгийн их урам өгдөг.

Эдгээр бүтээн байгуулалтууд нь манай улсын сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, шинээр ажлын байр бий болгох, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж боддог.

-Хөгжлийн банкны ирэх 15 жилийг та хэрхэн харж байна?

Хөгжлийн банк нь нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг олгох зорилготой чухал институт. Энэ институт санхүүгийн хувьд тогтвортой, эрсдэлийн удирдлагын өндөр чадамжтай, тодорхой эдийн засгийн салбаруудад олгох санхүүжилт болон төслийн санхүүжилтийн зөв схемийн бүрдүүлж чадсан хөгжлийг санхүүжүүлэгч байгууллага болно гэж харж байна.

-Та мэргэжлээсээ гадна ямар зүйлийг сонирхож, судалдаг вэ? 

Хүүхэд байхаасаа л сагсан бөмбөг тоглох их дуртай. Багийн спорт, хүн болгоны оролцоо чухал байдаг учраас сонирхолтой санагддаг. Сүүлийн үед загасчлалын спортыг нэлээн сонирхож байна. Манай гэр бүлийн хувьд Монгол эх орныхоо өргөн, уудам нутаг, үзэсгэлэнт газруудаар аялах дуртай.

-Баярлалаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669525
0 эможи

keyboard_arrow_up