Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд зохион байгуулна
2026 оны 6 сарын 09

Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна.
Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд дэмжиж чөлөөлсөн юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах тогтоол батлав.
Сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар болсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669294
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
