Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын “Freedom Holding Corp”-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын “Freedom Holding Corp”-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
06 сарын 06, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын “Freedom Holding Corp”-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2026 оны 6 сарын 05

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын “Freedom Holding Corp”-ын Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Тимур Русланович Турлов Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судалж байгаагаа онцлов.

Түүнчлэн талууд дижитал үйлчилгээ, финтек бүтээгдэхүүн, төлбөрийн дэд бүтцийн хөгжил, зайнаас таньж баталгаажуулах (e-KYC) тогтолцоо, дижитал экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж, туршлага солилцох асуудлаар санал солилцож, санхүүгийн салбарын инновац, технологийн хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Arslan.mnArslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669241
0 эможи

keyboard_arrow_up