Төрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо

"Тэрбум мод" сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд Төрийн банк хамтран оролцлоо.
Тус арга хэмжээнд холбогдох зохицуулагч байгууллагууд, арилжааны банкууд, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүд, төрийн бус байгууллагууд болон ойн салбарын мэргэжилтнүүд оролцож, “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ойн салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хүртээмжийг өргөжүүлэх чиглэлээр бодит шийдэл, гарцыг хамтран хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм.
Төрийн банк нь “Тэрбум мод” сантай олон чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд тус арга хэмжээний хүрээнд банкны ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, оролцогчдод мэдээлэл хүргэн хамтран ажилласан.
Төрийн банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх чиглэлээр тогтмол ажиллаж байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк



















