Хөгжлийн банкны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарилаа Хөгжлийн банкны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарилаа
05 сарын 12, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөгжлийн банкны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарилаа

2026 оны 5 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, Хөгжлийн банкны хамт олон Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Жил бүрийн бүх нийтээр мод тарих өдрүүдээр хотын үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, орчны тохижилтыг сайжруулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, Тогтвортой санхүүжилт хөтөлбөр (ТоС)-ийн “Байгаль орчноо хамгаалах” зарчмыг баримтлах, тогтвортой хөгжлийн гол үзүүлэлт болох ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд 1100 гаруй мод тарьж, арчлалт хамгаалалтыг хийж байна.

Дашрамд дурдахад, манай улсын банкны салбарт нийтдээ 16 мянган хүн ажиллаж байна. Банкны  салбарынхан хамтран  Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 2030 он гэхэд 50 сая мод тарьж ургуулах амлалт авч, амлалтаа ажил хэрэг болгохоор ТЭРБУМ МОД САН-г байгуулсан. Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдаж, өнөөдрийн байдлаар үндсэн таван чиглэлээр 116 төслийг санхүүжүүлэн, 7 сая орчим  модыг тарьж ургуулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668847
0 эможи

keyboard_arrow_up