С.Наранцогт: Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн С.Наранцогт: Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.Наранцогт: Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонслоо.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Монгол Улсын эдийн засаг 2025 онд тогтвортой өсөлтөө хадгалсан ч инфляц эрчимжсэн тул төв банк зорилтот интервалд барих бодлого баримталсан. Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн.

Гадаад худалдаа өнгөрсөн онд эрчимжсэн эерэг дүнтэй гарсан боловч мөнгөний бодлогоо уян хатан зохицуулах, цаг алдалгүй шийдвэр гаргасны үр дүнд гадаад валютын албан нөөц 2025 онд түүхэн дээд хэмжээ буюу 7,005 сая ам.долларт хүрч баталгаажсан.

Санхүүгийн тогтвортой байдал нь улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэг нөлөө үзүүлж байгаа. Салбарын эрсдэл даах чадвар сайжирсан. Ногоон санхүүжилт, ногоон зээлийг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, цомхотгол явуулсан. Төв банкны засаглалын реформыг эхлүүлэн эргэлт буцалтгүй хэрэгжүүлж байгаа хэмээн танилцууллаа.

Тэрбээр, богино хугацаанд "гал унтраах" арга хэмжээ авч ирсэн хэдий ч цаашид бодлогын болоод эрх зүйн, бүтцийн суурь шинэчлэл хийх, Төв банкны тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг тодотгов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668807
0 эможи

keyboard_arrow_up