Төв банкнаас төрсөн тэрбумтан Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин Цагаан тугалганы ордтой, ₮2 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ

Хөгжлийн банк бүтцээ 40 хувиар бууруулж, удирдлагын багаа шинэчилсэн билээ. Гэтэл шинээр шинэчлэгдсэн удирдлагын баг мөн олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Учир нь чухам л шинэчлэгдсэн гэж байсан Хөгжлийн банканд бас л улс төрийн хамаарал бүхий хүмүүс томилогджээ. Өөрөөр хэлбэл дахиад л үе залгамжлал хийгдсэн бололтой.
Тухайлбал, Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар Монголбанк, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин томилогджээ.
Тэрээр А.Энхжин нь 2004 оноос буюу 21 жил Монголбанканд ажиллаж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, Төв банкнаас төрсөн тэрбумтан гэсэн үг.
А.Энхжин даргын хөрөнгө орлогын мэдүүлэг айхтар анхаарал татах юм. Наад зах нь жилийн орлого нь 2023 онд 705 сая, 2024 оныхоор 306 сая төгрөг, цаашлаад эзэмшдэг компани нь ашиглалтын лицензүүдтэй, мэдүүлсэн компани нь Принципал инвестмэнтс ХХК, Олова ХХК, Парагон Партнерс ХХК гэх мэт.
Түүний хувьд 2024 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ mүүнийг үл хөдлөх хөрөнгө нь 2023 онд 1,5 тэрбумаар үнэлэгдэх 2 орон сууцтай байсан бол, 2024 онд 2 тэрбумаар үнэлэгдэх 3 орон сууцтай болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮306 сая
- Гэр бүлийн орлого: ₮51 сая
- Хөрөнгө борлуулсны орлого: ₮1,4 тэрбум
- Орон сууц барилга байгууламж: ₮2 тэрбум / орон сууц-3 /
- Тээврийн хэрэгсэл: ₮65 сая /Жийп болон туулах чадвар өндөрLexus, RX 350 /
- Мал аж ахуй: ₮0 сая
- Газар: ₮30 сая / Эзэмших-475м2-1, Эзэмших-500м2-1, Эзэмших-550м2-1, Эзэмших-612м2-1 нийт 4 газартай/
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮28 сая
- Хадгаламж: ₮15 сая
- Бэлэн мөнгө: ₮0 сая
- Авлага: ₮160 сая
- Зээл: ₮1,4 тэрбум гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, түүний эзэмшдэг "Олова"ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ хэмээх хоёрын сумын нутгийн дамнасан цагаан тугалганы орд байдаг. Авдрант ууланд байгаа түүний орд газрын зөвшөөрөл нь 2005-2038 оны гуравдугаар сарын 24 хүртэл хүчинтэй. Уг лицензийн талбай нь 421,91 га бөгөөд цагаан тугалгийн нөөцтэй ажээ.
Хоёр сумын нутаг дамнасан "цагаан тугалга" хэмээх ховорхон орд газрын эзэн А.Энхжин нь шуналтай нөхөр гэдэг. Тэрбээр Монголбанкнаас орон сууцны дэмжлэг нэрээр 45 сая төгрөг гаргуулсан нь өмнө шүүмжлэл дагуулж байсан.
Энэ удаа тэрээр Хөгжлийн банканд ийнхүү эзэн суужээ.








