МЭДЭГДЭЛ : Нэг иргэн 5-аас дээш удаа ипотекийн зээлээр байр авсан тохиолдол огт байхгүй
2026 оны 2 сарын 11

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12.000 хүн байгаа" талаар нийгмийн хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Энэ мэдэгдлийг няцааж Монголын банкны холбооноос харилцагч, олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ.
Тус байгууллагын мэдээлснээр 2013-2016 онд Монголбанкны эх үүсвэрээр 1584 иргэн давхардуулж зээл авсан. Харин таваас дээш удаа ипотекийн зээл авсан тохиолдол огт байхгүй гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667555
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





