Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа

2025 оны 12 сарын 14

Arslan.mn

Энэтхэгийн “SIS Certification PVT” болон Монгол Улсын “Эй Би Эс сертификейшн” компанийн аудиторууд өнгөрсөн сард хамтран аудит хийж, Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг бүрэн хэрэгжүүлж байгааг дахин баталгаажууллаа.

12 дугаар сарын 12-ны өдөр болсон сертификат гардуулах ёслолын арга хэмжээний үеэр тус стандартыг хэрэгжүүлэх нь банкны системийн хувьд чухал ач холбогдолтой болохыг талууд онцлоод Төрийн банк харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах, эрсдэлийг бууруулах тал дээр салбартаа манлайлан ажиллаж байна гэсэн юм. Мөн мэдээллийн аюулгүй байдлын соёл төлөвшүүлж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгааг баталгаажуулагч байгууллагуудын зүгээс тодотголоо.

Төрийн банк нь анх байгуулагдсан цагаасаа харилцагчийн мэдээллийг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ирсэн бөгөөд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI-DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг анхлан нэвтрүүлж байсан билээ.

Цаашид Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын стандартын хүрээнд шаардлагатай шинэчлэлт сайжруулалтыг тухай бүр хийж харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч байгууллагуудын итгэлцлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно.

Итгэл төгс - Ногоон ирээдүй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666750
0 эможи

keyboard_arrow_up