Төрийн банк “Мони маркет фанд” ХХК-тай хамтран “Цахим хадгаламжийн сертификат” бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ Төрийн банк “Мони маркет фанд” ХХК-тай хамтран “Цахим хадгаламжийн сертификат” бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк “Мони маркет фанд” ХХК-тай хамтран “Цахим хадгаламжийн сертификат” бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ

2024 оны 8 сарын 20

Төрийн банк сүүлийн жилүүдэд Дундаж давхаргыг дэмжигч-Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа төдийгүй санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх ажлыг тогтмол хийсээр байгаа билээ.

Тэгвэл  2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк  “Мони маркет фанд” ХХК-тай хамтран “Цахим хадгаламжийн сертификат” бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурж, харилцагчид олон улсад хамгийн өргөнөөр ашиглаж буй санхүүгийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдээд байна.

Хадгаламжийн сертификат эзэмшигчид гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд гэрээний хугацаагаа цуцалж анх тохирсон хадгаламжийн хүүгээ бууруулахгүй, эсвэл хадгаламж барьцаалсан зээл авч, нэмэлт хүү төлөхгүйгээр эзэмшсэн хоногоороо хадгаламжийн хүүгээ бүтнээр нь авах бусад харилцагчдад үлдсэн хүү, хугацаа дуусах хүртэл хадгаламжийн сертификатаа худалдаж болох аж.

Мөн хоёрдогч зах зээлээс хадгаламжийн сертификат худалдаж авсан харилцагч богино хугацаанд харьцангуй өндөр өгөөж хүртэх боломж бүрдэх зэрэг харилцагчдад олон төрлийн давуу талыг үүсгэн, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн гэдгээрээ давуу талтай.

Харилцагч та бүхэн хадгаламжийн сертификат худалдаж авахыг хүсвэл “Мони маркет фанд” ХХК-ийн цахим системд харилцагчаар бүртгүүлж, хадгаламжийн сертификат эзэмших боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659933
0 эможи

keyboard_arrow_up