Ө.Гантөр: Хуримтлалын сангийн дансыг нээж, 10 мянган өрх орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ Ө.Гантөр: Хуримтлалын сангийн дансыг нээж, 10 мянган өрх орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Гантөр: Хуримтлалын сангийн дансыг нээж, 10 мянган өрх орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ

2024 оны 5 сарын 09

Arslan.mn

Үндэсний баялагийн сангийн хууль батлагдсантай холбогдуулан засгийн газраас эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглагдах "хуримтлалын сан"-гийн дансыг Монголбанканд нээлээ. Ингэснээр тус санд төвлөрүүлсэн эх үүсвэрээр орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон. 

Харин арилжааны банкууд Улаанбаатар хот болон орон нутагт орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн шаардлага хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд зээлийг шийдвэрлэн олгох боломж бүрдсэн.

Энэ талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр "Өнөөдрийн байдлаар нийт 5000 орчим иргэдийн 600 орчим тэрбум төгрөгийн ипотекийн хүсэлт ирсэн байна. Энэ хүсэлтийг салбар нэгжүүдээр аваад шийдвэрлээд явж байгаа. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсантай холбогдуулан 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлийн эх үүсвэрт хуваарилсан тул дэмжлэг үзүүлж байгаа. Төвлөрлийг бууруулах, дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон нутагт түлхүү эх үүсвэр олгоно. Нөхцлийн хувьд 6 хувийн хүүтэй буюу өмнөх ипотекийн зээлтэй ижил нөхцөлтэй байгаа. Эх үүсвэр тогтвортой байвал зөвхөн төрийн банк бус бусад банкуудад ч олгогдоод явна" гэв. 

Төрийн банк нь Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг. Барилгын салбарыг дэмжих орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийг 2013 оноос хойш олгож өнөөдрийг хүртэл 12,884 харилцагчид зээл олгожээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656871
0 эможи

Dr. Aditya
2024-07-16 19:05
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
keyboard_arrow_up