Төрийн банк: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ Төрийн банк: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Төрийн банк, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтарч Жижиг, дунд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдад санхүүгийн боловсрол олгож, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 60 хүн хамрагдаж сургалт зөвлөгөө авчээ.

Санхүү эдийн засгийн их сургуулийн Салбар дундын судлалын тэнхимийн багш нар сургалтын үеэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд инновац шингээх, дизайн хэрхэн гаргаж харилцагчдаа татах, санхүүгийн тайлан тооцоогоо хэрхэх, зах зээлд өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр сургалт, зөвлөгөөг өгсөн байна.

Энэхүү сургалтад хамрагдсан иргэд Төрийн банкны инкубатор төвийн харилцагч болж Өрхийн бизнесийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм.

Төрийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдэдээ бойжуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өргөжүүлэх, тогтвортой байдлыг хадгалах, төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИГЧ ТӨРИЙН БАНК

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655938
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up