“ТӨРИЙН БАНК” ХК ногдол ашиг хуваарилна “ТӨРИЙН БАНК” ХК ногдол ашиг хуваарилна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“ТӨРИЙН БАНК” ХК ногдол ашиг хуваарилна

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Төрийн Банк" ХХ-ийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашгийг Төрийн банкны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх /аудитлагдаагүй/ татварын дараах цэвэр ашгаас нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 66.20 /жаран зургаан төгрөг хорин мөнгө/  төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор  шийдвэрлэснийг та бүхэнд мэдэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
654856
6 эможи

Naranzul
2024-02-23 17:32
Buh irgend ogh ymuu
Т. Энхжаргал
2024-02-22 06:33
Би байгаа юм уу
irgen
2024-02-21 14:45
1 say avsan hund munge irehgui uom.yagaad ve.Buh uom turiin bank gj.Yur bankaar yadag uom.Shine munge ch solij egehgui.har zah chenjiin gart l blaa.Turiin bankni hereg ogt hereggui.
keyboard_arrow_up