Төрийн банк:  15 жилийн ойгоо угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ Төрийн банк: 15 жилийн ойгоо угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк: 15 жилийн ойгоо угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

 Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар ирсэн. 

2024 оны хувьд Төрийн банкны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд Сар шинийн босгон дээр хамгийн өндөр настай 15 ахмад харилцагчдадаа 1,500,000 төгрөгийн урамшууллыг олгох аж. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүндэтгэлийн аян-2024”-ынхаа хүрээнд хоёрдугаар сарын 1,2-нд Улаанбаатар хот болон орон нутгийнхаа салбар нэгжээрээ дамжуулан өндөр настай 93 ахмадад хүндэтгэл үзүүлэхээр болжээ.  

Мөн ахмад харилцагчдадаа зориулан Гялсбанк 3.0 шинэчлэгдсэн аппликэйшн дээр онлайнаар тэтгэврийн зээлээ хүссэн цагтаа хүссэн газраасаа  12 сараар хурдан шуурхай авах боломжийг бий болгож өгсөн байна.   

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.   

Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654386
1 эможи

bi
2024-01-30 14:44
Turiin bank Sain bna.Bayar hurgey
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up