Төрийн банк: “Миний Монгол“ үзэсгэлэнгээр зочлоорой Төрийн банк: “Миний Монгол“ үзэсгэлэнгээр зочлоорой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк: “Миний Монгол“ үзэсгэлэнгээр зочлоорой

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас хоёр дах жилдээ “Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдааг “Глобал Эвент” компанитай хамтран “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд энэ сарын 13-ны өдрөөс хоёрдугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна. 

Тус үзэсгэлэнд Монгол Улсын бүх аймаг сумдын Төрийн банкны Инкубатор төвийн бойжигч, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож өөр өөрсдийн үндэсний бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчилж байгаагаараа онцлог  юм. Харилцагч та тус үзэсгэлэнд зочилсноор банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас гадна Сар шинийн гарын бэлэг, тавгийн идээ, үндэсний дээл хувцас зэрэг 200 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой. 

Та бүхнийг “Миний Монгол 2024” үзэсгэлэнг сонирхож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин худалдан авалт хийхийг урьж байна.  

Лавлах утас:1800-1881 

Дундаж давхаргыг дэмжигч-Төрийн банк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654303
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up