Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын нэг үйлдлийг шалгаж дууссан ч хэрхэх нь тодорхойгүй байна Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын нэг үйлдлийг шалгаж дууссан ч хэрхэх нь тодорхойгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын нэг үйлдлийг шалгаж дууссан ч хэрхэх нь тодорхойгүй байна

2023 оны 11 сарын 13

Arslan.mn

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн есдүгээр сард НПГ-т шилжүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй байна. 2012-2016 оны Засгийн газарт Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар ажилласан Д.Ганбат нарт холбогдох хэргийг шүүх 2020 онд шийдвэрлэхдээ Н.Золжаргалын үйлдлийг тусгаарласан билээ.

Тэгвэл АТГын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Н.Золжаргалын холбогдсон, Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан “Кью эс си” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд буй юм. Төв банкнаас Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэрийг Н.Золжаргал гаргуулж, улмаар эл мөнгө нь “Кью эс си” компанийн данс руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн байдаг. 

Улаанбаатар хотын банканд Төв банкнаас 2016 оны нэгдүгээр сарын 29-нд 100 тэрбум төгрөг жилийн 14 хувийн хүүтэй, богино хугацаатай олгосон. Үүнийгээ Монголбанк, Улаанбаатар хотын банк, “Кью эс си” компанийн хооронд Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, түүндээ таван жилийн хугацаанд 21 хувийн үндсэн хүү төлөхөөр тусгажээ. Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг.

Эл хэргийг нь НПГ-т хянаж буй бөгөөд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсэх нь хараахан тодорхой болоогүй байна. 

Н.Золжаргалын хувьд нэг бус үйлдэлд холбогдон АТГ-т шалгуулсан билээ. Нэг нь дээр өгүүлсэн “Кью эс си” ХХК-д давуу байдал олгосон хэрэг. Нөгөөх нь төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлсэн. Уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг Н.Золжаргалын эхнэр хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгуулж байсан юм. 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652716
1 эможи

Dr.aditya
2024-07-17 18:50
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
DR. ADITY
2023-11-14 11:42
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-11-13 09:32
Сахал хочит Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкинд хэсэг ажиллаж байгаад Монгол банкруу явсан.Ер нь монгол банк нь ХХБ-ны охин компань болсон гэдгийг учир мэдэх эрхмүүд хэлээд л байсан
keyboard_arrow_up