Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-т зориулсан зээл гаргах БОЛОМЖГҮЙ Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-т зориулсан зээл гаргах БОЛОМЖГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-т зориулсан зээл гаргах БОЛОМЖГҮЙ

2023 оны 10 сарын 03

Arslan.mn

Эдийн засгийн байнгын хороо "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцлээ. 

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

 "Мөнгөний хатуу бодлоготой байгаа. Ийм учраас эдийн засгийг хүчтэй тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж чадах мөнгөний бодлого явуулж чадахгүй байгаа. 

Нэгдүгээрт инфляц өндөр байна. Монголбанк инфляцыг зорилтот түвшинд оруулах үндсэн зорилготой байгаа. Инфляцын 10 хувийг эргээд зургаан хувь руу оруулахын тулд цаашдаа мөнгөний хатуу бодлого үргэлжлэх зайлшгүй шаардлагатай байна гэсэн үг.

Шууд мөнгөний бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрт зориулсан зээл гаргах боломжгүй байна" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651392
0 эможи

keyboard_arrow_up