“Хараат байх ёстой“ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн НАМЫН УУЛЗАЛТАД явж байна “Хараат байх ёстой“ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн НАМЫН УУЛЗАЛТАД явж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хараат байх ёстой“ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн НАМЫН УУЛЗАЛТАД явж байна

2023 оны 9 сарын 19

Arslan.mn

Төв банкны тухай хуульд Төв банкны үйл ажиллагаа нь Засгийн газраас хараат бус байхаар заасан. Тиймдээ ч Монголбанкны ерөнхийлөгчийг нь 4 биш 6 жилээр томилдог. 

Тодруулбал, Монголбанк УИХ-д харъяалагддаг, төрөөс байгуулагдсан хуулийн этгээд юм. Энэ утгаараа үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, "Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэж хуульд заагаад өгсөн.

Гэтэл өнөөдөр улс төрөөс хараат үйл ажиллагаа явуулах ёстой Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдыг дагаад намын уулзалтад оролцож яваа нь  олны шүүмжлэлийг дагуулж байна.

Тодруулбал, эдгээр өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ  аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын үйл ажиллагаа,  талаар мэдээлэл өгч байгаа. Гэвч Ерөнхий сайдын хөдөө орон нутагт хийж буй уулзалтад  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хамт явжээ.

Үүнээс харахад Монголбанкны үйл ажиллагааг  улс төрөөс хараат бус гэж хэлэхэд хэцүү биз ээ. 

Засгийн газар, Монголбанк тус тус ажлаа хиймээр байна, Б.Лхагвасүрэн ээ...

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650975
0 эможи

Dr. Aditya
2024-07-17 18:50
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
Б.Лхагвасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up