О.Батхүү: Ипотекийн зээл авсан иргэдийн 1%-ийн шимтгэлээ банкууд буцаан шилжүүлэх хүртэл хүлээнэ О.Батхүү: Ипотекийн зээл авсан иргэдийн 1%-ийн шимтгэлээ банкууд буцаан шилжүүлэх хүртэл хүлээнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Батхүү: Ипотекийн зээл авсан иргэдийн 1%-ийн шимтгэлээ банкууд буцаан шилжүүлэх хүртэл хүлээнэ

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

Нэр бүхий арилжааны есөн банк ипотекийн зээл олгохдоо иргэдээс 1%-ийн шимтгэл авсан нь хууль бус болох Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээгээд буй. 

Тэгвэл энэ талаар Хуульч О.Батхүү "Монгол Улсад ипотекийн зээлтэй 115,000 иргэн бий. Энэ хүмүүст банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон.

Нэр бүхий 9 банк уг шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хүлээж авахаас татгалзлаа. Өөрөөр хэлбэл банкууд хууль зөрчсөн гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийг ААН, байгууллагууд сайн дураар биелүүлэх үүрэгтэй.

2021 оны долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл авсан иргэд банкууд нэг хувийн шимтгэлээ буцаан шилжүүлэх хүртэл хүлээгээд байж байна гэсэн үг. 1-2 сарын хугацаанд шимтгэлийг шилжүүлэхгүй бол албадан гүйцэтгүүлнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650693
1 эможи

keyboard_arrow_up