ТАНИЛЦ: Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга 1.8 сая, гишүүд нь 1.5 саяын цалинтай ТАНИЛЦ: Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга 1.8 сая, гишүүд нь 1.5 саяын цалинтай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга 1.8 сая, гишүүд нь 1.5 саяын цалинтай

2023 оны 4 сарын 24

Arslan.mn

Shilen.gov.mn сайтад байршсан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь цалингийн мэдээлэл өнөөдрөөс ил болоод байна.

Тэдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татах болсон Хөгжлийн банкны ТУЗ-ийн 9 гишүүний цалингийн мэдээллийг хүргэе.

ТУЗ-ийн даргын цалин 1,800,000 төгрөг бол бусад 8 гишүүний цалин тус бүр 1,500,000 төгрөг байна. Тэгэхээр тус банкны ТУЗ-ийн гишүүд нэг сард 13,800,000 нэг жилд нийтдээ 165 сая 600 мянган төгрөгийн цалин авдаг байна.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ажилладаг бол гишүүдээр нь У.Бямбасүрэн, Л.Цэдэвсүрэн, П.Сайнзориг, Д.Эрдэнэбаяр, С.Насанжаргал, Д.Сувдаа, Г.Буян, Б.Энхтуяа нар ажилладаг байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646426
0 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up