“Төрийн банк“ ХК НОГДОЛ АШИГ олгоно “Төрийн банк“ ХК НОГДОЛ АШИГ олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Төрийн банк“ ХК НОГДОЛ АШИГ олгоно

2023 оны 2 сарын 20

Arslan.mn

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих ёстой.

Үүний дагуу системийн нөлөө бүхий банкнуудаа Төрийн банк манлайлан өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулан анхны арилжаагаа “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд санал болгон анхдагч зах зээлийн захиалгыг 304.6 хувийн биелэлттэй давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Монгол орон даяар 500 орчим салбар 4000 гаруй ажилтан 2.3 сая харилцагчтай Төрийн банк нь Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2022 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж байв.

Тэгвэл Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлаар Компанийн тухай хуулийн дагуу хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашгийг Төрийн банкны 2022 оны үйл ажиллагааны Татварын дараах цэвэр ашгийн 50 хувийг нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 63.68 /жаран гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон бөгөөд ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор шийдвэрлэжээ. Төрийн банк нь 2022 онд 96.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
644958
1 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up