СОНСГОЛ: Гэрчээр дуудагдсан Н.Золжаргал “өвдсөн“, Н.Баяртсайхан нь АНУ-д байгаа гэх шалтгаанаар ИРСЭНГҮЙ СОНСГОЛ: Гэрчээр дуудагдсан Н.Золжаргал “өвдсөн“, Н.Баяртсайхан нь АНУ-д байгаа гэх шалтгаанаар ИРСЭНГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СОНСГОЛ: Гэрчээр дуудагдсан Н.Золжаргал “өвдсөн“, Н.Баяртсайхан нь АНУ-д байгаа гэх шалтгаанаар ИРСЭНГҮЙ

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.

Нээлттэй сонсголоор эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийг  хэлэлцэхээр төлөвлөсөн юм.  Нийт 59 гэрчийг дуудуулсан.

Тодруулбал, энэ удаагийн нээлттэй сонсголд

  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,
  • УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /Сангийн сайдын алба хашиж байсантай нь холбогдуулж гэрчээр дуудсан/
  • УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин,
  • Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,
  • Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байсан Н.Батсайхан,
  • Монголбанкны Хяналт шалгалтын ахлах байцаагч Ө.Тайван
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхсүх
  • Хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан О.Батбаатар, Г.Дөлгөөн нарын албаны хүмүүс ирсэн байна.

Харин Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн бол  Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан гэрчээр дуудагдсан ч холбогдож чадаагүй. Сүүлийн жилүүдэд АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644558
0 эможи

keyboard_arrow_up