Хөгжлийн банк нэг их наяд 86.2 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа Хөгжлийн банк нэг их наяд 86.2 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банк нэг их наяд 86.2 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

2023 оны 1 сарын 18

Arslan.mnХөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,086.2 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 731.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 797.7 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644182
0 эможи

keyboard_arrow_up