Түмэнд гай болсон төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, ХАРИУЦЛАГА ТООЦ Түмэнд гай болсон төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, ХАРИУЦЛАГА ТООЦ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Түмэнд гай болсон төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, ХАРИУЦЛАГА ТООЦ

2022 оны 12 сарын 16

Arslan.mn

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг орон сууцтай болох хүсэлтэй иргэдийг ипотекийн зээлээр боомилж, хүүг нь өндөр тогтоож байсан нь тэднийг хясан боогдуулсан гэж үзэхээс аргагүй. Тэр ч утгаараа Шадар сайд С.Амарсайхан Б.Лхагвасүрэнг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй учраас огцруулж, хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгосон байдаг. Дээр дурдсан ажлын хэсгээс 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэсэн дүгнэлт гараад байгаа.

Үүнийг өмнө нь хэрэгжүүлэх боломж хангалттай байсан ба албан тушаалтнууд огт хөдөлгөхгүй байсаар өнөөг хүргэсэн. Бүр иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, хэдэн жил дээрэмдсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар Монголбанк, МИК-ийнхэн тэрийгээд хэвтчихдэг байж. Энэ талаар Шадар сайд “Монголбанкнаас 1 хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд 12 хувиар олгодог байснаа одоо 8 болгосон.

Үүнээс тус банк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн. Тэгсэн хэрнээ зээлийн хүүг 8-аас 6 болгох ажлыг дэмжихгүй байна. МИК зөвхөн Төвбанк, Засгийн газрын эх үүсвэрээр ипотекийн зээл олгох ёсгүй. Тэд санхүүгийн өөр эх үүсвэр бүрдүүлэн зээл олгох ёстой. Төвбанк үр ашиггүй зарцуулсан мөнгөө эргүүлэн авч, дараагийн зээлүүдийг санхүүжүүлэх ёстой. 20 орчим мянган өрх зээл авахаар хүлээж байна. Энэ зээл бүр наймаанд орчхож” гэж байна билээ. Үнэхээр ч аль ч арилжааны банканд хандан ипотекийн зээл авах хүсэлт өгөөд багадаа 2-3 сар хүлээж байж эргэн хариу өгдөг. Гэхдээ таатай бус татгалзсан хариу шүү.

Орох оронтой болохын тулд хэдэн жилийн хөдөлмөрийн хөлсөө банканд тушааж, байрны зээлийн төлбөрт сар бүр төлөхийн тулд иргэд хуруу, хумсаа мэрэх шахаж байхад нөгөө талд банк, санхүүгийн салбарт бугшсан үгсэн хуйвалдагчдын халаас руу тодорхой хувь нь ордог байсныг одоо иргэд буцааж авмаар байна. Тиймээс ипотекийн зээлээр халхавчилж, ашиг олсон Б.Лхагвасүрэн тэргүүтнүүдийг огцруулж, шалгаж, иргэдийн нуур дээрх ачааг багасгая.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643452
5 эможи

DR. PRADHAN
2022-12-17 11:53
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-17 11:53
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Summer
2022-12-16 21:32
Монгол банк ажлаа л хийж байгаа. Явж байгаа юмийг харлуулж байгаа нь Самарсайхан. Өөрийхөө туулын бургас хядаж байшин барьсан, зайсанд дархан цаазтай газар хаустай, дүүжин тээвэр
Зочин
2022-12-16 18:19
Энэ Монгол банк утгаа алдсан. Хулгайч луыварчдын үүр уурхай болж
zochin
2022-12-16 16:55
ipotekiin 8 huviig 6 bolgoochee novshoo
keyboard_arrow_up