COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк: Говь-Алтай, Баянхонгор аймагт “Харилцагчийн өдөрлөг“ зохион байгууллаа

админ
2022 оны 10 сарын 04

Arslan.mn

Төрийн банк дундаж давхаргыг дэмжих, бойжуулах зорилтын хүрээнд “Харилцагчийн өдөрлөг-2022” арга хэмжээг Говь-Алтай, Баянхонгор аймагт зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” олгох сургалт болон Бизнес эрхлэгчдийг дэмжих Инкубатор төвөөс “Бизнесээ амжилттай удирдах”, “Манлайлагчийн ур чадвар”, “Брэнд бий болгох нь”, “Санхүүгийн боловсрол” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан юм.

Мөн харилцагчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран үзлэг, сургалтыг зохион байгуулж, шүд, дотор, эхо-ны нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж “Эрүүл иргэн” хадгаламжийг нээн өгчээ.

Энэ үеэр 3000 гаруй харилцагчдад Санхүүгийн боловсрол, Эрүүл мэндийн болон хөрөнгийн зах зээлийн сургалт орж, 2000 гаруй банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулсан байна. 2022 оны есдүгээр сарын 20-30-нд хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэсэн болон хугацаатай хадгаламжиндаа 50,000 төгрөгийн орлого нэмсэн, даатгал хийлгэсэн, дотоодын болон олон улсын карт захиалсан харилцагч бүрт нэг сугалааны эрх олгож, азтануудыг өдөрлөгийн хаалтын үеэр тодруулжээ.

Мөн энэ үеэр 10 жилийн ахлах ангийханы дунд зохион байгуулсан  “Санхүүгийн боловсрол миний ирээдүй” сэдэвт Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын эздийг тодруулж, мөнгөн шагналаар шагнав. Төрийн банкнаас орон нутагт чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд тэрний нэг нь уламжлал болгон явуулдаг Харилцагчийн өдөрлөгийн арга хэмжээ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641045
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up