COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Он дуусгаад Төвбанкнаас олгох ипотекийн зээлийн санхүүжилт дуусгавар болно

админ
2022 оны 9 сарын 26

Arslan.mn

Төвбанкнаас олгох ипотекийн зээлийн санхүүжилтыг ирэх жилээс олгохгүй болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. Тэрээр "Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк 2013 онд эхлүүлснээсээ хойш одоог хүртэл хэрэгжүүлж байна. 2017 онд манай улс ОУВС-ийн хөтөлбөрт орсон. Тухайн үед ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөр нь нийгмийн шинжтэй байна. Энд мөнгөний бодлоготой холбоотой бодлого хэрэгжихгүй байгаа учир Төвбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бай ёстой гэх шаардлагыг тавьж байсан.

Гэвч улс болгонд байдаг, төрийн аль нэг субъект хэрэгжүүлж байх ёстой хөтөлбөр учир өнөөдрийг хүртэл шилжүүлж чадахгүй явж байна. 2018 онд Төвбанкны тухай хуульд өөрчлөлт орсноор 2020 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Төвбанкнаас шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч цар тахал гарч үүнтэй холбогдох хууль гарснаар ипотекийн зээлийн хөтөлбөр сунгагдаад явж байгаа. Харин энэ оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр Ковидын хууль дуусгавар болж байгаа. Үүнтэй холбогдуулан Төвбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох хууль эрх зүйн орчин үгүй болж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
640788
3 эможи

Зочин
2022-09-28 09:31
Хуучин шигээ 13-20% хүүтэй банкууд зээлээ өгж эхэлвэл байрны үнэ өснө.
Иргэн
2022-09-27 11:17
Арай үгүй байлгүйдээ зээлээ хүлээж бгаа хүмүүс тэгээд яах болж бнааа.
Зочин
2022-09-26 23:48
Арай арай. Гангарт байрны урьдчилгаагаа өгөөд 3 жил байр баригдахыг хүлээх зуур байрчгүй мөнгөчгүй болохнээ. Пиздаа юмаа
Иргэн
2022-09-26 23:13
Ядарсан иргэд яаж байр оронтой болох вэ??? Төрөөс мөнгө төгрөг идэж уудаггүй мөнчгөрөөрөө зүтгэж байгаа улсууд яаж орох оронтой болох вэ? Эрхэмээ???!!!
Зочин
2022-09-26 19:33
Лхагвасүрэнг даруй огцруулж.МБ аваад явчих ИПЕОТЕК ЗЭЭЛ ХАРИУЦАХ ЧАДВАРТАЙ ХҮН ТАВИА
Б.Лхагвасүрэн
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up