COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Хураан авсан “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг зах зээлийн үнээр ХУДАЛДАНА

админ
2022 оны 9 сарын 16

Хөгжлийн банк хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдээ зах зээлийн жишиг үнээр худалдана гэв.

Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 од нийт 31 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Гэвч уг зээл чанаргүй зээлийн ангилалд шилжиж, “Монгол мах экспо”, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” -аас 32 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Arslan.mn

“Монгол мах экспо”, Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг энэ оны есдүгээр сарын 07-нд Хөгжлийн банкны нэр дээр бүртгэсэн байна.

Ингэснээр "Гантиг Вилла" хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй. Хөгжлийн банк “Гантиг вилла” хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж, зах зээлийн жишгээр худалдана гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640475
0 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up