Гялсбанк урамшуулалт аяны наймдугаар сарын Iphone13 утасны урамшууллын эзэн тодорлоо Гялсбанк урамшуулалт аяны наймдугаар сарын Iphone13 утасны урамшууллын эзэн тодорлоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гялсбанк урамшуулалт аяны наймдугаар сарын Iphone13 утасны урамшууллын эзэн тодорлоо

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Төрийн банк харилцагч танд зориулж, санхүүгийн 80 гаруй үйлчилгээг гар утас, бусад ухаалаг төхөөрөмжөөр авах боломжтой “Гялсбанк”-ндаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл урамшуулал зарласан. Уг урамшуулалт аяны хүрээнд харилцагч “Гялсбанк” үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, төлөх, картгүйгээр АТМ-ээс мөнгө авах болон орон сууцны төлбөр, татварын төлөлт зэрэг санхүүгийн үйлчилгээгээ хялбараар шийдээд, iPhone13 гар утасны эзэн болох боломжтой юм.

Гялсбанкаар сард 6-гаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас сар бүр нэг урамшууллын эзнийг тодруулах зорилготой тус аяны 8-р сарын урамшууллын эзнийг 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд тус урамшууллын эзнийг өнөөдөр хүлээн авч уулзан, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

Төрийн банкны “Бага тойруу” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн Х.Батчимэг: “Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, зорилтод хэсэгт сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Тэгш байдал чадамж” ТББ-ын Тэргүүнээр ажилладаг. Төрийн банк нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг, халамжийн үйлчилгээг авдаг олон харилцагчтай. Миний бие харилцагчийн хувиар Төрийн банктайгаа хамтран ажиллаж, тус банкны хөгжлийн бэрхшээлтэй харилцагчдад 1 удаагийн үнэ төлбөргүй сургалт орох болноТөрийн банкны нийт хамт олонд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Гялсбанкны урамшууллын дараагийн эзнийг 2022 оны аравдугаар сарын эхний 7 хоногт Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах юм.

Та Төрийн банкны Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлснээр замын түгжээнд цаг алдалгүй, банканд очиж дараалал хүлээхгүйгээр алтан цагаа хэмнэхийн зэрэгцээ Гялсбанкны урамшуулалт аяндаа оролцон дараагийн iPhone13 утасны эзэн болоорой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640209
0 эможи

keyboard_arrow_up