Хөгжлийн банкны хэргээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ Хөгжлийн банкны хэргээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны хэргээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

2022 оны 9 сарын 02

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 79 хүнийг АТГ-аас мөрдөн шалгаж буй талаар мэдээлсэн. Харин дараа нь 83 хүнийг яллагдагчаар татсан нь жагсаалтаар ил болсон юм. Тэдний дунд дөрвөн УИХ-ын гишүүн багтсан.

Тэгвэл, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бэрэн групп" ХХК-д зээл олгосон асуудлаар мөн яллагдагчаар татагдан, шалгуулж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1, "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангид үндэслэн яллагдагчаар татжээ.

Хөгжлийн банканд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, тэдний хэргийг АТГ-аас прокурор луу шилжүүлээгүй байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639988
2 эможи

zochin
2022-09-02 13:45
Сайд Хүрэлбаатарын эхний алхам эхэлсэн.....
keyboard_arrow_up