Н.Мандуул: Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно Н.Мандуул: Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Мандуул: Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно

2022 оны 7 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрөгч өдрүүдэд Хөгжлийн Банкны зүгээс хоёр том ажлыг хийж дуусгалаа.

Тодруулбал, Хөгжлийн Банк олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон бөгөөд банкны зээлжих зэрэглэлээ тогтвортой түвшинд авч үлдсэн.

Мөн санхүүгийн аудитаа хийж дуусгалаа. Энэ оны өмнө 1.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага тавигдаж байсан бол зээлийн эргэн төлөлт дээр ажлууд хийгдэж үр дүн гарсан тул өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн санг байгуулаад байна. Ингэснээр Банкны хувьд ямар нэг дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно.

Дараагийн үе шат нь үлдэгдэл зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулж банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд аваачих зорилттой байгаа.

Зээлээ хаасан компаниудын хажуугаар эргэн төлөлт нь удаашралттай компаниуд ч бий. Тодруулбал, нийт 15 орчим зээлдэгчийн эргэн төлөлтөд олигтой үр дүн гарахгүй байна.

Үүний томоохноос нь дурдвал, Шинэ яармаг, Эрэл, Эрин зэрэг гурван компанийн зээлийн 416 тэрбум төгрөгийн эргэн төлөлт нь дутуу байна.

Мөн төрийн өмчит компаниудын зээлийн талаар Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан. Үүний хэрэгжилтэд наадмын дараах эдгээр өдрүүдэд хангуулахаар Хөгжлийн Банк яамдуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн Банк ирэх оны бондын эргэн төлөлтүүдийг энэ оны эцэс гэхэд ямар нэг эрсдэлгүйгээр бүрэн төлж барагдуулах чадамжтай хэмжээнд очно гэсэн зорилт тавин ажиллаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638754
0 эможи

BAT
2022-07-21 13:53
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up