“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны Супер урамшууллын эзэд өнөөдөр тодорно “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны Супер урамшууллын эзэд өнөөдөр тодорно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны Супер урамшууллын эзэд өнөөдөр тодорно

2022 оны 6 сарын 16

Arslan.mn

Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг энэ оны гуравдугаар сарын 01 – тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.

Тус банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг эрхтэйгээр сугалааны эрхээ үүсгэсэн нийт харилцагчдаас 14 хоног тутамд, нийт 42 урамшууллын эзнийг тодруулаад байна.

Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжээр явагдсан тус аяны Супер урамшууллын эзэд 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт Төрийн банкны фэйсбүүк хуудсаар тодрох бөгөөд энэхүү тохирлоор Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэд тодрох юм.

Хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулж буй эрхэм харилцагчдадаа талархал илэрхийлэхийн ялдамд мөрөөдөл биелүүлэх “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны “Супер” урамшууллын эзэн болохыг ерөөе!

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637984
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up