COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТӨРИЙН БАНК: “Мөрөөдлөө хадгалъя - 2” хадгаламжийн аяны 6 дахь 14 хоногийн урамшууллын эзэд тодорлоо

админ
2022 оны 6 сарын 10

Arslan.mnТөрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлаж, 14 хоног тутамд урамшууллын эздийг тодрууллаа.

Тус аяны 6 дахь 14 хоногийн урамшууллын эздийг 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан.

Энэхүү шууд дамжуулалтаар Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг урилгаар оролцож, сонирхолтой мэдээ мэдээллийг хуваалцсан юм. 

Урамшууллын эздийг Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.

  • 100,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх даатгалын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Арслантай гүүр салбарын харилцагч А.Дулмаа; 
  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Барс” тооцооны төвийн харилцагч Г.Сувд;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Хэнтий аймгийн “Батширээт” тооцооны төвийн харилцагч С.Оюун;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Ховд аймгийн “Алтай” тооцооны төвийн харилцагч Б.Баярмагнай;
  • Bluetooth чихэвчийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Оргил” тооцооны төвийн харилцагч Э.Өнөрбилэг;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны “Завхан” салбарын харилцагч А.Нандин-Од;
  • Дотоодын аяллын эрхийн эзнээр Төрийн банкны Төв аймгийн “Жаргалант” тооцооны төвийн харилцагч Т.Анужин нар тус тус тодорлоо. 

Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжээр явагдаж буй тус аяны Супер урамшууллын эзэд энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гарагт тус банкны фэйсбүүк хуудсаар тодрох бөгөөд энэхүү тохирлоор Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзэд тодорно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу. 

Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулж буй эрхэм харилцагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд мөрөөдөл биелүүлэх “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны “Супер” урамшууллын эзэн болохыг ерөөе! 

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637818
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up